Thursday, 5 July 2012

Higgs boson.

Хигс босон гэж???

Анх 1964 онд Английн онолын физикч Peter Ware Higgs, сул харилцан үйлчлэл дэх тэгш хэмийн эвдрэлийн талаар олон нийтэд танилцуулж үүгээрээ эгэл бөөмсийн массын тухай ойлголтыг тайлбарласанаар эдгээр өдрүүдэдийн жинхэнэ баатар болж буй нэгэн юм.
Өөрөөр хэлбэл тэрээр ямар нэг гадны нөлөөгөөр бус өөрөө аяндаа эвдрэх тэгш хэмийн эвдрэл нь физикийн тулгуур харилцан үйлчлэлийг дамжуулагч бөөм(gauge boson)-ийн массын үүсгүүр байж болохыг Kibble, Guralnik, Hagen , Englert нарын хамтаар судалж ерөнхийлөн томъёолсон нь эдүгээ Хигс механизм хэмээн нэрлэгддэг. Хигс механизм нь физикийн тулгуур харилцан үйлчлэлийг дамжуулагч нэгэн төрлийн бөөм(Хигс босон)-ийн оршихуйн талаарх таамагийг дэвшүүлдэг гэж бас ойлгож болно. 
Ийнхүү энэхүү Хигс босоныг нээн илэрүүлэх туршилтын ажил сүүлийн 45жилийн турш тасралтгүй хийгдсэний эцэст амжилттай болсон байж болохыг өчигдөр буюу 2012оны 7сарын 4ний өдөр Европын Холбооны Цөмийн Судалгааны Хүрээлэнгээс (CERN) мэдэгдсэн нь багш (МУИС-ийн проф багш Х.Цоохүү) бид 2-ын төдийгүй олон олон хүмүүсийн хоорондын маргааныг (http://www.firstpost.com/tech/how-stephen-hawking-lost-100-on-higgs-boson-368098.html)  нэг мөр эцэслэн шийдвэрлэсэн хэрэг боллоо. Гэхдээ энэхүү олдоод байгаа бөөм жинхэнэ Хигс бөөм үү? эсвэл өөр төрлийн бөөм үү? гэдгийг эрдэмтэдийн цуглуулсан туршилтын дата нь дээр тулгуурлан  энэ оны сүүл гэхэд тодорхой болох учиртай хэмээн албаны хүмүүс мэдээлж байгаа.










auge(координатийн локаль хувиргалтанд Лагранжиан инвариант байх)

No comments:

Post a Comment