Эйнштэйний тэгшитгэлүүд нь Харьцангуй ерөнхий онолын яалтчгүй гол чухал хэсэг нь юм.
Эдгээр тэгшитгэлүүд нь орон зай цаг хугацаа болон материйн хоорондын харилцан уялдааг математикын хэл ашиглан харуулснаараа онцлог.
Илүү дэлгэрэнгүйгээр, Риманы геометрийн тусламжтайгаар тодорхойлогдсон бөгөөд орон зайн геометрийн шинж чанар нь метрик хэмээх физик хэмжигдэхүүнээр тодорхойлогддог.
Метрик нь Муруй гадаргуйн зай болон өнцгийн үндсэн геометр ойлголтыг тооцоолоход хэрэгцээтэй мэдээллийг агуулдаг.
Манай дэлхийтэй адил бөмбөрцөг гадаргуй нь үүнийг тайлбарлахад илүү ойлгомжтой жишээ юм. Уг гадаргуй дээр оршин дурын цэг нь хоёр координатын тусламжтайгаар тодорхойлогддог ба эдгээр нь өргөрөг болон уртраг юм. Мөн уг гадаргууд бидний мэдэх хавтгай гударгуйн Дикартын координатын системээс ялгаатай координатын систем үйлчилдэг, координатын зөрүү нь гадаргуу дээрх зайн өөрчлөлттэйгээ ижил биш(Зураг).
![]() |
| 2 өөр уртраг дахь 2 бие, өргөрөгийн дагуу 30 градус шилжих зайн хамаарлууд. |
Зурагт үзүүлснээр: экваторт орших хэн нэгэн өргөрөгийн дагуу баруун зүгт 30 градус шилжихэд нийт шилжилт нь 3300км байна. Нөгөө талаас, уртрагийн 55градуст орших өөр хэн нэгэн мөн адил өргөрөгийн дагуу баруун зүгт 30градус шилжихэд нийт шилжилт нь ойролцоогоор 1900км байна. Тиймээс координатууд нь бөмбөрцөг гадаргуйн геометрийг тодорхойлоход шаардлагатай хангалттай мэдээллүүдийг өгч чаддаггүй гэсэн үг юм. Мөн түүнчлэн дан ганц бөмбөрцөг хэлбэрийн гадаргуй гэлтгүй өөр бусад хэлбэрийн муруй гадаргуйг судаллахад ч хангалттай мэдээллийг өгч чаддаггүй. Харин энэхүү тохиолдолд бидэнд хэрэгтэй мэдээлэл нь гадаргуйн цэг бүрт тодорхойлогдсон функц болох метрикт агуулагдаж байдаг. Мэдээж бусад геометрийн чухал хэмжигдэхүүнүүд болох мухуйн урт, муруйлт хоорондын өнцөг зэрэг нь метрик функцын тусламжтайгаар тодорхойлогддог.
Метрик болон түүний нэг цэгээс нөгөө цэгт өөрчлөгдөх өөрчлөлт нь Риманы муруйлтын тензор хэмээх хэмжигдэхүүнийг тодорхойлох ба энэ нь орон зай цаг хугацаа нь огторгуй цэг бүрт хэрхэн муруйж байгааг тодорхойлдог.
Харьцангуй ерөнхий онолд, Метрик болон Риманы муруйлтын тензорууд нь орон зай цаг хугацааны цэг бүрт нарийн тодорхойлогддог хэмжигдэхүүнүүд юм.
Материйн мөн чанар нь энерги-импульсийн тензор Т, хэмээх өөр нэгэн физик хэмжигдэхүүнийг тодорхолдог ба матери хэрхэн хөдлөхийг орон зай цаг хугацаа хэлдэг, орон зай цаг хугацаа хэрхэн муруйж буйг матери хэлдэг

